Зохиогчийн эрхийн бүтээлийг үнэлээд балансдаа тусгаж болно. Зохиогч бүтээлээ үнэлэх эрхтэй гэж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд байгаа. Тиймээс зохиогч нь өөрөө бүтээлээ үнэлэх, өөрөөр хэлбэр төдөн төгрөг болно гэж тогтоох эрхтэй. Гэхдээ энэ бол “бүтээлийн үнэлгээ”ний талаар ярьж байгааг анхаараарай. Жишээ нь ном гэхэд хэвлээд номын дэлгүүрт зарах үнэ бол тусдаа ойлголт. Номыг хэвлэх эрхийг зарах үнэ бол бүтээлийн үнэлгээ гэж ойлгож болно. Балансад тусгах үнэ бол энэ “ном хэвлэх эрхийг зарах үнэ” юм. Зохиогчийн эрхийн бүтээлийн үнэлгээг баталгаажуулдаг зохицуулалт бий. Үнэлгээ комиссийн ажиллах журам байдаг.
Балансад тусгахтай холбоотойгоор бүтээлийг үнэлэх гэсэн асуудал гарч ирж байгаа учраас энэ үнэлгээн дээр их анхаарах ёстой. Зохиогчийн эрхийн үнэлгээний арга зүй бий. Дор хаяж 3 төрлийн үнэлгээний арга бий. Ерөнхийдөө одоогийн үнээр тооцох, ирээдүйн үнээр тооцох, олох ашгаар нь тооцох гэх мэт.