Орчин үеийн эдийн засгийн түүхэн дэх чөлөөт худалдааны хамгийн том гэрээ хийгдэхээр дуншаад даруй 10 гаруй жил болж байна. Энэхүү олон талт гэрээ (англиар Trans-Pacific Partnership буюуTPP) номхон далайн бүс нутагт орших Америкийн Нэгдсэн Улс, Япон, Мексик, Канад, Австрали, Малайз, Чили, Сингапур, Перу, Вьеьнам, Шинэ Зеланд, Бруней улсуудын хооронд хийгдэхээр байна. Зарим нэг ойлголт авах бол https://news.yahoo.com/video/now-trans-pacific-partnership-202415361.html линкээр хандан үзэж болно.

Питерсоны институтаас гаргасан судалгаагаар эдгээр улсууд нь дэлхийн дотооодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэн гаргадаг гэжээ. Хэр далайцтай гэрээ болох нь энэ тооноос л харагдана. Гэрээ бол гэрээ. Хэлэлцэн тохирогч талуудын хоорондын хэлэлцэн тохиролцоо болон сайн дурын үндсэн дээр хийгддэг зүйл.

Гэхдээ зарим нэг асуудал байгаа юм. Ихээхэн нууцлаг байдалд хийгдэж байгаа бөгөөд төслийн бичиг баримт нь нууц.  Америкийн нэгдсэн улсын хэмжээнд зөвхөн Конгрессийн гишүүд болон Конгрессийн тамгын газрын зарим нэг ажилтан л гэрээний төсөлтэй танилцах эрхтэй юм байна. Тэд хуулбар хийх эрхгүй, мөн төслийг хадгалж байгаа тусгай өрөөнд орохдоо тэмдэглэл хийх зүйл авч орж болохгүй. Энэ талаар Си-Эн-Эн агентлагын Эрик Бреднерийн бичсэн нийтлэлийг   http://edition.cnn.com/2015/06/11/politics/trade-deal-secrecy-tpp линкээр орж үзэж болно.

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Викилийкс сайт дээр энэхүү гэрээний нэг бүлгийг нийтэд ил болгосон. Энэ бол оюуны өмчийн талаархи бүлэг юм. Гэрээ 30 бүлэгтэй бөгөөд нэг бүлэг нь бүхэлдээ оюуны өмчийн талаар ажээ.