2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Оюуны өмчийн газар эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үр дүнтэй ашиглах зорилгоор шинэ бүтээлийн улсын нөөцийн сан бий болгоно”, 18.-т “Энэ хуулийн 18.3-т заасан санг бүрдүүлж байгаа бүтээлийн патент эзэмших эрхийг Оюуны өмчийн газар патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эдэлнэ” гэжээ.

Эдгээр заалтаас үзвэл
1-рт энэ сан нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараас бүрдэх юм байна.
2-рт эдгээр нь эрхийн хамгаалалт хийгдсэн байх шаардлагтай
3-рт санг бүрдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахын тулд санд хамааруулах юм байна
4-рт бүтээлүүдийг санд хамааруулснаар эзэмших эрхийг нь ОӨГ эзэмшихээр байна.

Гэвч дараах асууудлууд ойлгомжгүй байна.
1-рт сан бүрдүүлэхтэй холбоотой журам боловсруулж мөрдүүлэх талаар ямар нэг заалт байхгүй байгаа.
2-рт ямар бүтээлийг ямар шалгуураар хэн санаачлан санд оруулах талаар тодорхой зүйл алга.
3-рт ОӨГ газар болон бүтээл эзэмшигч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой бус байна.

Санал?