Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журам

 

  1. 1.    Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагааны журмыг тогтооход оршино.

1.2. Энэ журмыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, гаргасан мэдүүлэгт оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүрдлийн хяналт хийх, анхдагч огноо тогтоох, шүүлт хийх, бүртгэх, хэвлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд мөрдөнө.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.   “Журам” гэдэгт “Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журам”-ийг,

1.3.2.   “Хууль” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийг,

1.3.3.    “Барааны тэмдэг” гэдэгт Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан илэрхийллийг,

1.3.4.   “Барааны тэмдгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг,

1.3.5.   “Бүртгэлийн мэргэжилтэн” гэдэгт

1.3.6.   “Шинжээч” гэдэгт

1.3.7.   “Мэдүүлэг” гэдэгт

1.3.8.   “Гэрчилгээ” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан баримт бичгийг,

1.3.9.    

 

  1. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

2.1. Мэдүүлэг гаргагч нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд байна. Хэрэв мэдүүлэг гаргагч нь Монгол Улсад албан ёсны хаяггүй, тус улсын нутаг дэвсгэрт бодитоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй гадаадын иргэн, хуулийн этгээд байвал мэдүүлгээ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргана.

2.2. Мэдүүлэг нь хуулийн 6.4.1-т заасны дагуу Журмын хавсралт болгон баталсан БТ-01 маягтын дагуу гаргасан өргөдөл болон хуулийн 6.4-т заасан бусад зүйлүүдээс бүрдэнэ.

2.3. Мэдүүлгийн бичвэрийн хэсгийг Arial font, 12 хэмжээгээр бичнэ. Хэрэв мэдүүлж байгаа тэмдэг нь үгэн тэмдэг байвал Arial font-оор, 12 –оос доошгүй хэмжээгээр бичнэ.

2.4. Хуулийн 5.1.1-д заагдсан “ялгагдах шинж чанар агуулаагүй үсэг, тоо” гэдэгт ямар нэг график гүйцэтгэл агуулаагүй стандарт шрифтээр бичигдсэн үсэг, тоог; “үл ялгагдах шинж чанар агуулаагүй геометрийн энгийн дүрс” гэдэгт ямар нэгэн зохиомж үүсгээгүй энгийн зураас, геометрийн энгийн  дүрсийг; “нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо” гэдэгт шинжлэх ухаан, техникийн аливаа салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томъёо эсхүл тухайн тэмдгийг хэрэглэх бараа үйлчилгээний жагсаалтад байгаа бараа, үйлчилгээнд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томъёог, мөн хэрэглээний явцад тухайн бараа болон түүнтэй нэг төрлийн бараа бүтээгдэхүүний ерөнхий нэр (generic name) болсон үгийг ойлгоно.

2.5. Хуулийн 5.1.2-д заагдсан “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэдэгт тухайн бараа, үйлчилгээний үндсэн нэр, тэдгээрийн төрөл, эсхүл шинж чанарыг заасан үг, тухайн бараанд хамаарах магтаалын шинж чанартай үгс, тухайн бүтээгдэхүүний найрлага, орц зэргийг тодорхойлсон үг, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үйлдвэрлэсэн газрын нэр, хаяг, хэрэглэх арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрсийг ойлгоно.

2.6. Хуулийн 5.1.3-т заагдсан “тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс” гэдэгт тухайн барааны бодит, тойм, эсхүл гурван хэмжээст дүрслэл, ялгагдах шинж чанаргүй ердийн сав, баглаа боодлын дүрсийг ойлгоно.

2.7. Хуулийн 5.1.4-т заагдсан “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл” гэдэгт “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлогдсон зүйлийг ойлгоно.

2.8. Хуулийн 5.1.5-д заагдсан “Монгол Улсын түүхэн хүмүүс” гэдгийг хуулийн 5.4-т заагдсан журмын дагуу тодорхойлогдсон түүхэн хүмүүс гэж ойлгоно.

2.9. Хуулийн 5.2.2-т заагдсан “Монгол Улсын нэрд гарсан хүн” гэдгийг хуулийн 5.4-т заагдсан журмын дагуу тодорхойлогдсон “нэрд гарсан  хүн” гэж ойлгоно.

2.10.             Хуулийн 5.2.5-д заагдсан “бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэдгийг тухайн бүтээгдэхүүний чанар, түүнийг үйлдвэрлэгч эсхүл түүний гарал үүслийн хувьд хэрэглэглэгчдэд бодит байдлаас өөр төсөөлөл төрүүлэхүйц илэрхийллийг ойлгоно.

2.11.             Мэдүүлэгт тухайн тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийг ( үгэн, эзлэхүүнт, дүү авиа г.м.) зааж, дүрсээр илэрхийлэгдсэн тэмдгийн хувьд БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт тухайн тэмдэг эсхүл түүний бүрдэл хэсэг нь ямар дүрс агуулж байгаа болон шаардлагатай тохиолдолд ямар утга агуулж байгаа болохыг үгээр тайлбарлан бичнэ.

2.12.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь дуу авиагаар илэрхийлэгдэж байгаа бол мэдүүлэгт бичлэгийг хавсаргаж, БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт үгээр тайлбарлаж бичих эсхүл хөгжмийн нотоор илэрхийлэх эсхүл түүний сонограмыг хавсаргана.

2.13.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь өнгөөр илэрхийлэгдэж байгаа бол эсхүл тухайн тэмдгийг өнгөтөөр нь бүртгүүлэх хүсэлтэй бол өнгийн тайлбарыг бичнэ.

2.14.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь гурван хэмжээст дүрс байвал түүний ерөнхий байдлын зургийг хавсаргах бөгөөд үүнээс гадна тухайн тэмдгийн талаар хангалттай мэдээлэл өгөхүйц хоёр ба түүнээс дээш талаас нь харуулсан зургийг хавсаргана.

2.15.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь үнэрээр илэрхийлэгдэж байгаа бол БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт түүнийг үгээр тайлбарлаж бичих эсхүл түүний химийн томъёог бичнэ.

2.16.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь хөдөлгөөнт тэмдэг байвал БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт үгээр тайлбарлан бичиж, түүний бичлэгийг хавсаргана

  1. Мэдүүлгийн бүрдлийг хянах

3.1. Мэдүүлгийг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэгт бүртгэлийн дугаар (БД)  олгож, энэ тухай батлагдсан загварын дагуу мэдүүлэг дээр тэмдэглэл үйлдэнэ. Мэдүүлгийг хүлээн авч, бүртгэлийн дугаар олгосон тухай батлагдсан маягтын дагуу мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

3.2. Мэдүүлгийн бүрдлийн хяналтыг мэдүүлэг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.1-д заасан хугацаанд, хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5-д заасан шалгуураар хянана.

3.3. Мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэгт мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар (МУБД) олгож, энэ тухай  БТ-01 маягтын зохих зайнд тэмдэглэл үйлдэнэ.

3.4. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.2-д заасан мэдэгдлийг  батлагдсан маягт ашиглан үйлдэх ба түүнийг шуудангаар явуулах буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.5. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар  зүйлийн 7.3-д зааса мэдэгдлийг батлагдсан маягт ашиглан үйлдэх ба түүнийг шуудангаар явуулах буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.6. Мэдүүлэг гаргагч хуулийн 7.3-д заасны дагуу зохих засварыг хийж заасан хугацаанд бүртгэлийн мэргэжилтэнд ирүүлнэ. Шуудангаар явуулах тохиолдолд заасан хугацааны дотор шуудангийн байгууллагад өгнө.

3.7. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.4-д зааснаар мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээж авснаар тогтоосон бол журмын 3.4-д заасан үйл ажиллагаа явуулж, огноог БТ-01 маягтын зохих зайнд бичнэ.

3.8. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан мэдэгдлийг батлагдсан маягт ашиглан үйлдэх ба шуудангаар илгээх буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.9. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.5-д заасан мэдэгдлийг маягт ашиглах үйлдэх ба шуудангаар илгээх буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.10.             Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцвол энэ тухай батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэж, материалыг санд шилжүүлнэ.

3.11.             Хуулийн 7.5-д зааснаар тооцогдсон мэдүүлгийн мэдүүлэг гаргагч журмын 3.5-д заасны дагуу шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу хугацаанд нь ирүүлсэнд тооцож, журмын 3.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулна.

3.12.             Мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасны дагуу мэдүүлэгт хавсаргах зүйлээ бүртгэлийн мэргэжилтэнд ирүүлэх ба бүртгэлийн мэргэжилтэн тухайн материалыг хангалттай гэж үзвэл энэ талаар батлагдсан маягтын дагуу тэмдэглэл үйлдэж үндсэн материалд хавсаргана. Мэдүүлэг гаргагч биеэр хүргэж ирэх буюу шуудангаар ирүүлж болно.

3.13.             Шинжээч хуулийн  7.7-д заасан мэдэгдлийг батлагдсан маягтыг ашиглан үйлдэх ба түүнийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.

3.14.             Мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасан хугацаанд мэдүүлэгт хавсаргах зүйлээ ирүүлсэн боловч зарим зүйл нь дутуу байвал хуулийн 7.7-д зааснаар хугацаанд нь ирүүлээгүйд тооцож журмын 3.11-д заасан үйл ажиллагааг явуулна.

3.15.             Хуулийн 7.7-д зааснаар тооцогдсон мэдүүлгийн мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасны дагуу ирүүлэхээр шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.6-д заасны дагуу хугацаанд нь ирүүлсэнд тооцож, журмын 3.12-д заасны дагуу үйл ажиллагаа явуулна.

3.16.             Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлгийг барааны тэмдгийн шинжээчид шилжүүлж, энэ тухай тэмдэглэлийг батлагдсан загварын дагуу үйлдэнэ.

  1. Мэдүүлэгт шүүлт хийх

4.1. Хуулийн 8.1-д заагдсан шүүлтийг барааны тэмдгийн шинжээч хийж, дүгнэлт гаргана.

4.2. Хуулийн 8.2-д заасны дагуу шүүлт хийх хугацааг сунгах шаардлагатай эсэх талаaрхи саналыг мэдүүлэгт шүүлт хийж буй шинжээч гаргаж хариуцсан хэлтсийн даргад танилцуулах ба хэлтсийн дарга санал үндэслэлтэй гэж үзвэл шинжээч батлагдсан маягтын дагуу 2 хувь тэмдэглэл үйлдэж, 1 хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.

4.3. Хуулийн 8.3-д заагдсан дүгнэлт гаргасан шинжээч батлагдсан маягтанд энэ тухай тэмдэглэл үйлдэж, материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ. Цаашдын үйл ажиллагаа журмын 5 дугаар бүлэгт заагдсанаар явагдана.

4.4. Хуулийн 8.4-д заагдсан дүгнэлт болон урьдчилсан шийдвэрийг гаргасан шинжээч энэ тухай батлагдсан маягтын дагуу 2 хувь тэмдэглэл үйлдэж бүртгэлийн мэргэжилтэнд өгнө. Бүртгэлийн мэргэжилтэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан тухай урьдчилсан шийдвэрийг мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

4.5. Хуулийн 8.5-д заасан хариуг мэдүүлэг гаргагч бүртгэлийн мэргэжилтэнд бичгээр ирүүлнэ. Хэрэв шуудангаар илгээсэн бол хуулийн 8.5-д заасан хугацаанд шуудангийн байгууллагад гардуулан өгснийг заасан хугацаанд ирүүлсэнд тооцно.

4.6. Хуулийн 8.5-д заасан хариуг мэдүүлэг гаргагч шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд хугацаанд нь ирүүлсэнд тооцно.

4.7. Хуулийн 8.6-д заасан хариуг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн урьдчилсан дүгнэлт гаргасан шинжээчид шилжүүлнэ. Хүлээн авсан шинжээч уг заалтанд заасан хугацаанд эцсийн шийдвэр гаргаж, материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ. Барааны тэмдгийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол цаашдын үйл ажиллагаа журмын 5 дугаар бүлэгт дурдсаны дагуу явагдана. Бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан бол бүртгэлийн мэргэжилтэн энэ тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид бичгээр явуулна.

4.8. Хуулийн 8.7-д дурдсан мэдэгдлийг бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэг гаргагчид явуулна.

4.9. Хуулийн 8.8-д заагдсан мэдүүлэгт оруулах өөрчлөлтийн талаархи хүсэлтийг мэдүүлэг гаргагч бичгээр гаргана. Хүсэлтийг бүртгэлийн мэргэжилтэн хүлээн авч, барааны тэмдгийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг оруулсний дараа шүүлт хийж буй шинжээчэд шилжүүлнэ.

4.10.             Хуулийн 8.9-д заагдсанаар мэдүүлэг гаргагч барааны тэмдгийн мэдүүлгийг салгах бол салгаж буй ангиллыг заасан мэдүүлгийг шинээр гаргана. Ийнхүү шинээр гаргаж буй мэдүүлгийн анхдагч огноо нь өмнө гаргасан мэдүүлгийн анхдагч огноогоор тогтоогдоно. Ангиллыг салгасан шинэ мэдүүлэг гаргах, түүнийг хянах үйл ажиллагаа ердийн байдлаар явагдана.

  1. Барааны тэмдгийг бүртгэх

5.1. Бүртгэлийн мэргэжилтэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр буюу тушаалын төсөл, хавсралтын төслийг бэлтгэж, бичигдсэн гэрчилгээний хамт эрхэлсэн сайдын ажлын албанд хүргүүлнэ.

5.2. Бүртгэлийн мэргэжилтэн эрхэлсэн сайдын ажлын албанаас тушаал болон бичигдсэн гэрчилгээг хүлээн авч, тушаалын дугаарыг гэрчилгээн дээр бичнэ.

5.3. Төлбөр төлсөн баримтыг мэдүүлэг гаргагчаас авсны дараа гэрчилгээг гардуулан өгөх буюу шуудангаар илгээж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, мэдүүлэг гаргагчаар гарын үсэг зуруулна.

5.4. Хуулийн 9.5-д заагдсан ном зүй нь ДОӨБ-ын стандарт ST60-ын дагуу барааны тэмдгийн ном  зүйн мэдээллийг ижилтгэх олон улсын код бүхий улсын бүртгэлийн дугаар; мэдүүлгийн дугаар; бүртгэл хүчинтэй байх огноо; анхдагч огноо; бүртгэлийн хүчинтэй байх хугацаа; давамгайлах огноо; давамгайлах огноо авсан улсын код болон дугаар; эзэмшигчийн нэр, хаяг; итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг; хамгаалалтанд хамрагдаагүй үг, дүрс; барааны тэмдгийн дүрсийн ангилал; бүртгэгдсэн барааны тэмдэг, түүнд хамаарах бараа, үйлчилгээний жагсаалтаас бүрдэнэ.

5.5. Нийтэд мэдээлэх

  1. Барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах

6.1. Хуулийн 9.3-д заасан хугацаа сунгуулах тухай хүсэлтийг барааны тэмдэг эзэмшигч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягт  БТ-     -ын дагуу, хуулийн 10.2-д заасан хугацаа /бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор/ -ны дотор бичгээр гаргана. Хүсэлтэнд хуулийн 9.4-т заасны дагуу төлсөн тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хураамжийн баримтыг хавсаргана. Бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хүсэлт гаргах үед хураах хураамжийн хэмжээ бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор хүсэлт гаргах үед хураах хураамжийн хэмжээнээс өөрчлөгдөхгүй.

6.2. Хуулийн 9.3-т заасан хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн 10.2-т заасан хугацаанд барааны тэмдгийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллага хүлээн аваагүй бөгөөд эзэмшигч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурдсан хугацаанд багтаан хүсэлтийг шуудангаар илгээснээ нотолж чадвал хүсэлтийг хугацаанд нь багтаан гаргасанд тооцно.

6.3. Бүртгэлийн мэргэжилтэн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн аваад ажлын 2 өдрийн дотор бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. Ирүүлсэн хүсэлтийн бүрдэл хангагдаагүй бол энэ тухай хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэж засуулах арга хэмжээ авна. Хүсэлт гаргагч холбогдох засварыг хүсэлт гаргаж ирүүлэх боломжтой нийт хугацаа буюу хуулийн 10.2-т заасан хугацааны дотор гаргаж ирүүлээгүй бол хүсэлт гаргаагүйд тооцож журмын 5.7-д заасны дагуу шийдвэрлэнэ.

6.4. Хуулийн 10.2-т заасан хугацаа дууссан тохиолдолд тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцож, бүртгэлийн мэргэжилтэн энэ тухай барааны тэмдгийн улсын бүртгэлд тэмдэглэл үйлдэнэ. Ийнхүү барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсон тухай эзэмшигчид нь мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Тухайн барааны тэмдэгт холбогдох цаасан материалыг хүчинтэй барааны тэмдгийн сангаас хасч хүчингүйд тооцогдсон барааны тэмдгийн санд шилжүүлнэ.

  1. Барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаяг өөрчлөгдөх үед улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

7.1. Хуулийн 10.4-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэхдээ энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-   -ийг бөглөж ирүүлнэ. Хүсэлтэнд барааны тэмдгийн гэрчилгээг хавсаргана.

7.2. Бүртгэлийн мэргэжилтэн мэдэгдлийг хүлээн авч, бүрдлийг хянаад, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

7.3. Бүртгэлийн мэргэжилтэн бүрдлийг хянаж үзэх үед засвар оруулах шаардлагатай бол хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэх ба холбогдох засварыг хийж ирүүлсэн нь шаардлага хангаж байвал бүртгэлд өөрчлөлт оруулна.

  1. 8.    Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх үед улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

8.1. Хуулийн 10.4-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-    -ийн дагуу гаргана. Энэхүү маягт нь хүсэлт болох ба барааны тэмдгийн гэрчилгээг хавсаргасан байна.

8.2. Хүсэлтэнд дараах зүйлүүдийг зааж өгнө.

8.2.1.   эзэмшигчийн нэр, хаяг;

8.2.2.   шинэ эзэмшигчийн нэр, хаяг;

8.2.3.   шинэ эзэмшигч нь аль нэг улсын иргэн бол тухайн улсын нэр, шинэ эзэмшигч нь аль нэг улсад оршин суудаг бол тухайн улсын нэр, шинэ эзэмшигч нь аль нэг улсын нутаг дэвсгэрт бодитойгоор, хууль ёсны үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бол тухай улсын нэр,

8.2.4.   шинэ эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний эрх зүйн байдал, улсын нэр,

8.2.5.   эзэмшигч нь төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг,

8.2.6.   эзэмшигчийн харилцах хаяг,

8.2.7.   шинэ эзэмшигч нь төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг,

8.2.8.   шинэ эзэмшигчийн харилцах хаяг.

8.3. Хүсэлт гаргагч нь хураамж төлсөн баримтыг хүсэлтэнд хавсаргана.

8.4. Гэрээ байгуулсны улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэнд энэ тухай зааж өгөх ба маягтын холбогдох хэсгийг бөглөнө.

8.5. Нэгдсэний улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэнд энэ тухай заах ба эрх бүхий байгууллагаас олгож нэгдсэнийг нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ нь бүртгэлийн байгууллагын лавлагааны хуулбар байж болох бөгөөд энэ хуулбар нь эх баримт бичгийн хуулбар мөн болохыг тухайн баримт бичгийг олгосон байгууллага эсхүл нотариат, төрийн эрх бүхий бусад байгууллагаар гэрчлүүлсэн байна.

8.6. Бүх хамтран эзэмшигч биш нэг буюу хэд хэдэн хамтран эзэмшигч нь өөрчлөгдөх, энэ өөрчлөлт нь гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас үүсч байвал өөрчлөлтөнд хамрагдаагүй хамтран эзэмшигчээс ийм өөрчлөлт орохыг тусгайлан зөвшөөрч гарын үсэг зурсан баримт бичгийг хүсэлтэнд хавсаргана.

8.7. Гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас бус хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэрийн улмаас эзэмшигч өөрчлөгдвөл хүсэлтэнд энэ тухай заах ба энэ өөрчлөлтийг нотолсон баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ хуулбар нь эх баримт бичгийн хуулбар мөн болохыг тухайн баримт бичгийг олгосон байгууллага эсхүл нотариат, төрийн эрх бүхий бусад байгууллагаар гэрчлүүлсэн байна.

8.8. Эзэмшигчийн өөрчлөлт нь хэд хэдэн барааны тэмдгийн бүртгэлд хамаарч байгаа ч бүртгэл бүрийн хувьд эзэмшигч болон шинэ эзэмшигч нь ижил бол холбогдох бүртгэлийн дугааруудыг бүгдийг заасан тохиолдолд нэг хүсэлт гаргаж болно.

8.9. Хүсэлт эсвэл хавсаргасан баримт бичигт агуулагдсан аливаа заалтын үнэн зөв эсэхийн хувьд эргэлзэх үндэслэл байвал нэмэлт нотолгоо гаргаж өгөхийг хүсэлт гаргагчаас бүртгэлийн мэргэжилтэн шаардаж болно.

  1. Бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх үед барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

9.1. Хуулийн Бараа, үйлчилгээний

10. Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх

10.1.              

11. Барааны тэмдгийн гэрчилгээг дахин олгох