Бразил дахь Генетикийн нөөц ба Уламжлалт мэдлэг

Зохиогчид: Антонио Карлос Гуедес, Мариа Хосе Амсталден Сампайо (Бразилийн Хөдөө Аж Ахуйн Судалгааны Корпораци)

2000 оны 10 сарын 30 -наас 11 сарын 1 -нд Женев хотноо болсон Уламжлалт мэдлэгийн хамгаалалт, Инноваци болон тэдгээрийн хэрэглээний Тогтолцоо, Үндэсний туршлагын талаархи UNCTAD-ийн шинжээчдийн уулзалтанд тавигдсан илтгэл

1. Хууль зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон нь

Бразил нь дэлхий дээрхи биологийн төрөл зүйлүүдийн өндөр нягтрал бүхий газруудын нэг бөгөөд 1933 оноос эхлэн эдгээр биологийн төрөл зүйлүүдийг ашиглах талаар олон тооны  хууль болон журмыг баталж гаргасан юм. Гэвч биологийн төрөл зүйлтэй холбоотой Уламжлалт мэдлэгийн талаархи асуудал нь Биологийн төрөл зүйлийг хамгаалах талаархи олон улсын Конвенцид Бразил Улс  нэгдэн орсны дараа л хүчтэй яригдаж эхэлсэн билээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр дэлхий даяар  маш их хүчин чармайлт гаргаж байгаагийн нэгэн адилаар Бразилийн хууль тогтоогчид ч анхны загвар хууль гаргахаар оролдож байна. Гэвч уламжлалт мэдлэгийг ашиглах, түүнийг хамгаалах, улмаар түүнийг ашигласнаас олсон орлогыг хувиарлахтай асуудлууд нь маш хэцүү байдгаас болоод хууль гаргах ажил цаасан дээрх төслөөс хэтрэхгүй байна.

Advertisements