Хамтын удирдлагын байгууллага / Collective management organisations /нь зохиогчийн эрх болон хамаарах эрхийн бүтээл туурвигчдаас зохиогчийн эрхээ, бүр тодруулбал бүтээлтэй холбоотой эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Монгол Улсад одоогоор цөөн тооны хамтын удирдлагын байгууллага байгуулагдан ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаанд сайн болон саар талууд зөндөө байгаа ч хамгийн гол нь байгуулагдаад ажиллаж байгаа гэдэг нь чухал юм. Монгол дахь зохиогчийн эрх эзэмшигч уран бүтээлчдийн ам бүл дотор энэ  талаараа хөгжмийн зохиолчид, ая зохиогчид эрхгүй ялгарч байгаа нь тэдний дундаас хамгийн анхны хамтын удирдлагын байгууллага байгуулагдсан, одоогийн байдлаар бүр гурван ч байгууллага ажиллаж байгаа зэргээс тод харагдаж байна. Цаана нь хамтаар удирдахыг мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй зохиогчид зөндөө байнаа. Тэднийг өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхийг уриалъя.

Монголын хамтын удирдлагын байгууллагууд маш олон болтугай. /гэхдээ зохиолын төрөл тус бүрд нэг л байвал !!!/