Оюуны өмч /intellectual property/ нь дотроо үндсэн 2 салбартай. Аж үйлдвэрийн өмч /industrial property/ болон зохиогчийн эрх /copyright/ гэж нэрлэгддэг эдгээр салбарууд нь өөр өөрсдийн онцлогтой байдаг. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтыг хамруулдаг бол зохиогчийн эрхийн салбар нь утга зохиол, урлагийн бүтээл, компьютерийн программын эрхийн хамгаалалтыг хамардаг.

Шинэ бүтээл /invention/, ашигтай загвар /utility model/, барааны тэмдэг/trademark/, газарзүйн заалт /geographical indication/, бүтээгдэхүүний загвар/industrial design/-ыг зохиогч нь өөрөө, эсвэл үйлдвэрлэгч, захиалагч зэрэг бусад хүмүүс болон пүүс компани өмчлөхийг хүсвэл заавал Оюуны өмчийн байгууллагад хүсэлт гаргах шаардлагатай байдаг. Тэгвэл зохиогчийн эрхээр хамгаалагддаг зүйлс болох ном  товхимол зэрэг бичмэл бүтээл, гэрэл зураг, уран зураг, кино, дуу хөгжмийн бүтээл, уран баримал, компьютерийн программыг заавал аль нэг байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдгээрийг бүтээсэн цаг мөчөөс эхлэн зохиогчид нь бүтээлээ өмчлөх эрх нь үүсдэг.

Дараагийн нэг ялгаа нь өмчлөлийн эрхийн үргэлжлэх хугацаа байдаг. Шинэ бүтээлийн патент 20 жил, бүтээгдэхүүний загварын патент 10 жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жил, барааны тэмдгийн гэрчилгээ 10 жил хүчинтэй байдаг. Харин зохиогчийн эрхийн хувьд хугацааны тухай ойлголт өөр байдаг.

/http://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=6237/  энэ линкээр ороод Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг үзнэ үү.