Бернийн конвенцийн гишүүн орнууд
Зургадугаар сар 20, 2011
зохиогчийн эрх, олон улсын гэрээ, оюуны өмч, хууль, эрх зүй Copyright, History, intellectual property, International Treaties, Law & Regulation, Map, Neighboring Rights Сэтгэгдэл үлдээх
Захиалгаар бүтээл туурвих, орчуулга хийх
Тавдугаар сар 21, 2013
creative industry, зохиогчийн эрх, оюуны өмч, хууль, эрх зүй Сэтгэгдэл үлдээх
Захиалгаар бүтээл туурвихтай холбоотой заалтыг орчуулгын ажил захиалгаар гүйцэтгэхэд хэрэглэж болно. Орчуулга хийхэд юуны өмнө эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс нь албан ёсны зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Зөвшөөрөлгүй орчуулбал дараа нь асуудалд орж магадгүй. Ном, хэвлэлийн зохиогчийн эрх ихэнхдээ publishing company-д байдаг. Зохиогчид нь биш. Гэхдээ зохиогч нь өөрөө эрхээ эзэмших нь ч бий. Ямар ч гэсэн холбоо барьж ямар зорилгоор орчуулах гэж байгаа, тэрийгээ яаж ашиглах энэ тэр гэсэн ерөнхий байдлаа танилцуулаад зөвшөөрөл хүссэн нь дээр. Тэгээд төлбөртэй, эсвэл үнэ төлбөргүйгээр орчуулж ашиглах зөвшөөрөл авчих хэрэгтэй. Захиалагч нь өөрөө, эсвэл гүйцэтгэгч нь хэн нь байх нь хамаагүй, зөвшөөрөл авах нь чухал. Хэн нь зөвшөөрөл авах талаар захиалгаар ажил гүйцэтгэх гэрээндээ тусгаж болно. Орчуулга хийгдсэний дараа орчуулгийн бүтээлд бие даасан зохиогчийн эрх үүсдэг. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх гэсэн үг.
Нэг талаас захиалагч нь бүтээл захиалж хийлгэх, нөгөө талаас захиалга авч бүтээл туурвих нь их түгээмэл байдаг. Энд хэд хэдэн онцлог бий.
- Энэ хэлцлийн зүйл нь зохиогчийн эрхийн бүтээл гэж тооцогдох юу ч байж болно. Дуу, шүлэг, зураг, баримал, кино гэх мэт. Орчуулга гэх мэт үүсмэл бүтээлийг мөн захиалгаар бүтээж болно. Өмнө хэлсэнчлэн зөвшөөрлийг нь аваад шүү дээ.
- Ихэнх тохиолдолд захиалагч нь бүтээлийг өмчлөх эд хөрөнгийн эрхийг эзэмшдэг. Харин ямар ч тохиолдолд бүтээл өмчлөх амины эрх захиалагчид шилжихгүй. Амины эрх гэдэгт бүтээлдээ нэр өгөх, бүтээлийн зохиогч гэж тооцогдох, бүтээлийг нийтэд танилцуулах, тоглох, үзүүлэх үед нэрийг дурдах зэрэг эрх хамаардаг. Энэ амины эрх хэзээ ч шилждэггүй. Зүйрлэх юм бол хүүхэд өргөж авсан хүн би төрүүлсэн гэж хэлэх эрхгүй биздээ. төрүүлсэн эх нь л төрүүлсэн эх гэж тооцогдохтой адил юм даа. Бүтээл нь захиалгаар хийгдсэн, худалдагдсан, албан үүргийн дагуу хийгдсэн гээд ямар ч нөхцөл байдалд байлаа гээд зохиогчийн амины эрх хөндөгддөггүй.
Бүтээл ашиглахтай холбоотой зохиогчийн эрх харин гэрээний дагуу захиалагчид шилжих учиртай. Энэ нь бүтээлийг ашиглах, худалдах, үүсмэл бүтээл туурвих, түрээслэх гээд орлого олохтой холбоотой, эзэмшилдээ байлгахтай холбоотой эрх юм.
- Зохиогчийн эрхийн бүтээлийг захиалгаар туурвих нь захиалагч талаас тэрхүү бүтээлийг бий болгох, эзэмших, өмчлөх, ашиглах ашиг сонирхол болон санхүүгийн боломжид үндэслэгддэг. Харин тэрхүү сонирхогч этгээд нь өөрөө тэр бүтээлийг туурвих нөөц бололцоо, үүнд жишээлбэл авьяас, ур чадвар, мэдлэг, мэргэжил, дадлага, туршлага, боловсрол, сонирхол, мэдээллийн бааз, нэр хүнд, чанарын баталгаа гэх мэт зүйл байхгүй учраас гүйцэтгэгч буюу зохиогч, уран бүтээлчид хандаж байгаа хэрэг.
- Захиалгыг талууд аман байдлаар тохиролцож болох юм. Хоорондоо ярилцаад, үнэ хөлс, цаг хугацаа, бүтээлд тавигдах нөхцөл зэргээ итгэлцлийн үндсэн дээр тохирч болох талтай. Гэхдээ болж өгвөл цаасан дээр гэрээ хийсэн нь дээр. Ялангуяа бүтээлийн зохиогчийн эрхийн талаар тодорхой дурдахгүй бол дараа нь маргаан гараад байдаг тал бий.
- Гэрээг болж өгвөл загвар ашиглалгүй, гэрээний нөхцлүүдээ маш сайн тусгаад, дараа нь маргаан гарвал яах вэ гэдэг талаас нь сайн бодож хийвэл зүгээр. Иргэний хуульд заагдсан гэрээний ерөнхий нөхцлүүдийн хүрээнд хийгдэх ёстой.
Point of View is Worth 80 IQ Points
Дөрөвдүгээр сар 26, 2012
АНУ-ын зохиогчийн эрхийн хамгаалалтын талаар
Дөрөвдүгээр сар 15, 2012
Шинэ бүтээлийн улсын нөөцийн сан гэж юу вэ
Нэг дүгээр сар 2, 2012
аж үйлдвэрийн өмч, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, лиценз, оюуны өмч, технологи, хууль, эрх зүй Сэтгэгдэл үлдээх
2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Оюуны өмчийн газар эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үр дүнтэй ашиглах зорилгоор шинэ бүтээлийн улсын нөөцийн сан бий болгоно”, 18.-т “Энэ хуулийн 18.3-т заасан санг бүрдүүлж байгаа бүтээлийн патент эзэмших эрхийг Оюуны өмчийн газар патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эдэлнэ” гэжээ.
Эдгээр заалтаас үзвэл
1-рт энэ сан нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараас бүрдэх юм байна.
2-рт эдгээр нь эрхийн хамгаалалт хийгдсэн байх шаардлагтай
3-рт санг бүрдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахын тулд санд хамааруулах юм байна
4-рт бүтээлүүдийг санд хамааруулснаар эзэмших эрхийг нь ОӨГ эзэмшихээр байна.
Гэвч дараах асууудлууд ойлгомжгүй байна.
1-рт сан бүрдүүлэхтэй холбоотой журам боловсруулж мөрдүүлэх талаар ямар нэг заалт байхгүй байгаа.
2-рт ямар бүтээлийг ямар шалгуураар хэн санаачлан санд оруулах талаар тодорхой зүйл алга.
3-рт ОӨГ газар болон бүтээл эзэмшигч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой бус байна.
Санал?
Зохиогчийн эрхийн тухай анхны хууль батлагдахаас өмнө бүтээгдсэн утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээлүүдийн өмчлөлийн асуудалд
October 10, 2011
зохиогчийн эрх, маргаан шийдвэрлэх, оюуны өмч, хууль, эрх зүй Сэтгэгдэл үлдээх
Монгол Улсын Үндсэн хуулинд оюуны өмч нь бүтээн туурвигчийнхаа өмч мөн болохыг, зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг болохыг тунхаглан зааж, энэ дагуу 1993 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдан, 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон юм. Гэвч хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө бүтээгдсэн нийт бүтээлүүдийн хувьд хэдийгээр дийлэнхи бүтээлүүд нь өнөөг хүртэл ашиглагдаж, нийтийн хүртээл болсоор байгаа боловч энэ хуулийн зохицуулалтанд хамрагдах боломжгүйн улмаас янз бүрийн хүндрэл бэрхшээл үүсч, зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх зарим асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байна.
Нэг талаас зохиогч нар нь бүтээлдээ зохиогчийн эрхээ эдлэх эрх зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр тухайн цаг үед үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын үүднээс авч үзвэл төр өмчлөх боломжтой боловч төрийн нэрийн өмнөөс эзэмших, ашиглах, захиран зарцуулах субьект тодорхойгүй зэргээс үүдэн нэгд, тэдгээр бүтээлүүд эзэнгүйдэж байгаа, хоёрт, тэдгээр бүтээлүүдийг дурын этгээд ямар нэг зөвшөөрөлгүйгээр ашиглан орлого олж, өөрчлөн засварлаж, өөр үүсмэл бүтээл туурвиж байгаа, гуравт, зохиогч нар өөрсдөө зохиогчийн эрхээ эзэмших хүсэлтэй байвч боломжгүй, дөрөвт, тодорхой бүтээлүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд нь энэ эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.
Мөн Монгол Улс Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцид элсэн орохоос өмнө гадаадын зохиол, бүтээлийг ямар нэг звөшөөрөлгүйгээр орчуулж байсан, мөн тэдгээр бүтээлд тулгуурлан өөр үүсмэл бүтээл туурвиж байсан бөгөөд одоо тэдгээр үүсмэл бүтээлийг ашиглахтай холбогдон эх бүтээлийн зохиогчийн эрх зөрчигдөх явдал гарч байна.
Эдгээр асуудлыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд дараах байдлаар шийдэж болох юм.
Үүнд, нэгдүгээрт, Одоогийн мөрдөгдөж буй Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн зохицуулалтанд 1993 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө бүтээгдсэн утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээлийг бүхэлд нь хамруулах талаар эрхийн акт батлан гаргаж болох юм.
Хоёрдугаарт, бүтээлийн онцлог тус бүрээр тусад нь зааж зохиогчийн эрхийг эзэмших талаар зохицуулалт хийж болох юм. Жишээлбэл:
- 1992 оны Үндсэн Хуулийн 7 дугаар зүйлд заагдсан “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, …”, 16 дугаар зүйлд заагдсан “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: … 8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэсэн заалтыг баримтлан өөрийнхөө оюуны хөдөлмөрийн үр дүнгээр бүтээл туурвисан зохиогч нарт бүтээлийн эд хөрөнгийн онцгой эрхийг эдлүүлэхээр тусгаж эрх зүйн акт гаргах;
- Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан, хэрэглэж байгаа болон төрийн өмчлөлийн сан хөмрөгт тусгайлан авсан бүтээлүүдийн хувьд тухайн төрийн байгууллага, сан хөмрөгийн мэдэлд хэвээр үлдээхээр тусгаж шийдвэрлэх
- Төрийн мэдлийн сан хөмрөг, музей, галерей, архивын сан хөмрөгт авсан бүтээлийн зохиогчийн эрхийг уг байгууллага эдлэхээр тусгах,
- Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн өмчийн их, дээд сургууль болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байсан бусад байгууллагууд дээр хийгдсэн эрдэм шинжилгээний ажилд холбогдох бүтээлүүдийн зохиогчийн эрхийг тухайн байгууллага эдлэх,
- Уран барилга, уран баримлын хувьд тухайн бүтээлүүдийн оршин байгаа газартайгаа салшгүй холбогдсон байдал зэргээс нь шалтгаалан орон нутгийн засаг захиргаанд нь эрхийг эдлүүлэхээр тусгах;
- Тодорхой тооны бүтээлүүдээс бүрдсэн эмхтгэл бүтээл, бүтээлийн бичлэг, тоглолтын зохиогчийн эрхийн хувьд эх бүтээлийн зохиогчийн эрхээс тусдаа ойлголт учир эмхтгэгч, бичлэг үйлдвэрлэгч болон тоглолт зохион байгуулагч нарт нь эрх эдлүүлэхээр тусгах;
- Шуудангийн маркны хувьд шуудангийн гүйлгээнд хэрэглэгдэж байсан буюу хэрэглэгдэж байгаа төлбөрийн хэрэгслийнх нь хувьд тухайн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны байгууллагад зохиогчийн эрхийг эзэмшихээр тусгах;
- Урлагийн байгууллагын урын санд байгаа тоглолтын зохиогчийн эрхийг уг байгууллага эзэмшихээр тогтоох,
- Дуу авианы бүтээлийн бичлэгийн зохиогчийн эрхийг тухайн бичлэгийн эх хувийг эзэмшиж байгаа этгээд эзэмшихээр тогтоох,
- Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийг тухайн байгууллага эзэмшихээр тогтоох,
– Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцийн гишүүн орнуудын хувьд зохиогчийн эрхийн бүтээл гэж тооцогдох бүтээлийг энэ Конвенцид Монгол Улс нэгдэн орохоос өмнө буюу 1998 оны 3 дугаар сарын 12- ны өдрийг хүртэлхи хугацаанд зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүйгээр орчуулсан, бусад хэлбэрээр үүсмэл бүтээл туурвисан бөгөөд орчуулагч, үүсмэл бүтээл туурвигч болон бусад этгээд уг орчуулга болон үүсмэл бүтээлийг ашиг олох зорилгоор ашиглах, нийтийн хүртээл болгох бол урьд нь нийтийн хүртээл болгосон эсэхээс үл хамааран эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авч байхаар тогтоох;
Гуравдугаарт, 1993 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүтээгдсэн нийт шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлүүдийг төрийн өмчлөлд байлгаж, төрийн нэрийн өмнөөс тухайн асуудлыг хариуцдаг субьект эзэмших зохицуулалт байж болох юм.
Зохиогчийн эрхийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө бүтээгдсэн бүтээлүүдийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагууд, энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын санал бодол зайлшгүй чухал байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Жич: хэдэн жилийн өмнө бичиж байсан зүйлээ нийтэллээ. Өнөө хүртэл энэ асуудал шийдэгдээгүй хэвээр л байна.
